Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Нүүрс тээврийн машины 145км үргэлжлэх урт очерийг зохицуулалт хийж шийдвэрлэжээ

Цагаан хадны нүүрс тээврийн жолооч нарын асуудал хурцдаж, нүүрс ачсан машины нүргэлсэн урт цуваа хэдийнэ 145 км урт үргэлжлэх болсон. Өвлийн хүйтэнд жолооч иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хангах үүднээс Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатараар ахлуулсан ажлын хэсэг Баяннуур аймгийн удирдлагуудтай 11-р сарын 23-ны өдөр уулзсан юм. Уулзалтаар дараах асуудлыг хөндсөн байна. Тээврийн хэрэгслийн нэвтрэлт, таталтыг сайжруулах зорилгоор боомтын ажиллах цагийг 21 цаг хүртэл сунгаж ажилуулах саналыг хэлсэн бөгөөд хөрш аймгийн удирдлагууд саналыг нааштайгаар хүлээн авчээ. Тухайлбал 11-р сарын 25-ны өдөр 500 гаруй машин нэвтрүүлж таталт нэмэгдсэн байна.

БНХАУ-ын талаас хилийн боомтуудаар тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх ухаалаг систем суурилуулж байгаа төдийгүй 11 дүгээр сардаа багтаан дуусгахаар ажиллаж байгаагаа мэдэгдсэн учир Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар Өмнөговь аймгийн Цагдаагийн газар, Цагаан хад дахь гэрээт цагдаагийн тасаг, 3 уурхайн удирдлага, тээврийн компаниудад үүрэг чиглэл өгч шуурхай арга хэмжээ авч урт дараалалд байсан 6000 машиныг замаас буулгаж Цагаан хад, Гаалийн хяналтын бүсүүдэд байрлуулах ажлыг зохион байгууллаа. Энэ ажлын хүрээнд нүүрс тээврийн зам болон Цагаан хаданд 23 цагдаагийн албан хаагч хөдөлгөөний зохицуулалт, хэв журмыг сахиулан уртасгасан цагаар ажиллаж байна.

Цагаан хаданд олон мянган хүний төвлөрөл бий болсон учраас аймгийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу Ханбогд сумын Засаг дарга захирамж гарган Цагаан хаданд архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг тодорхойгүй хугацаагаар хориглоод байна.

Ингэснээр 11 сарын 26 ны 17 цагийн байдлаар шалган нэвтрүүлэх 3 дугаар постоос хойш дараалал үгүй болсон бөгөөд Цагаан хаданд байрлуулсан тээврийн хэрэгслүүдийг дугаарлалтын дагуу хилээр нэвтрүүлэх ба жолооч нарыг амраах, аюулгүй байдлыг тээврийн компаниуд хариуцан ажиллахаар болсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан