Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
181 удаагийн дуудлагаар 18 хүний амь насыг авран хамгаалжээ

  Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд аврах ажиллагаа, техникийн холбогдолтой ослын 16, объектын гал түймрийн 165, нийт 181 удаагийн дуудлага ирсэн байна.

   Дуудлагын дагуу  нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги  байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн 18 хүний  амь нас, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 210 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

    Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 7, 8, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт булгийн ус газрын хөрснөөс нэвчиж хөлдөлт үүссэний улмаас дээрх хороодын айл өрх, иргэдийн гэр, байшин усанд автаж, шуурхай албаны болон иргэдийн тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон нөхцөл байдал үүссэн.  Тиймээс хор уршгийг арилгах Шуурхай ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байна.

 Шуурхай ажлын хэсэгийн бүрэлдэхүүн 10 орчим техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэн, хойшлуулшгүй сэргээх босгох ажлыг зохион байгуулж, зам, талбай, гудамж, иргэдийн хашааны хөлдсөн мөсийг ховхлох, цэвэрлэж тээвэрлэх, булгийн ус урсах нөхцлийг бүрдүүлэн шинээр суваг шуудуу татаж, айл өрх, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан