Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
10 САРЫН БАЙДЛААР 0-5 НАСНЫ 15385 ХҮҮХЭД ОСОЛ, ГЭМТЭЛД ӨРТЖЭЭ


Дэлхий дахинд осол гэмтлээс шалтгаалсан нас баралтыг “Эндэх ёсгүй эндэгдэл” буюу урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой эндэгдэл хэмээн үздэг. Тэр дундаа түлэгдэлтийг. 2018 оны эхний 10 сарын байдлаар 0-5 насны 15385 хүүхэд осол гэмтэлд өртсөний 18.4 хувийг түлэгдэлт эзэлж байгаа бөгөөд түлэгдсэн хүүхдүүдийн 90 хувь нь ахуйн нөхцөлд буюу гэртээ түлэгдэж гэмтжээ. Осол гэмтэлд өртсөн хүүхдийн тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 41.4 хувиар өсчээ. Иймд бага насны хүүхдийг түлэгдлээс урьдчилан сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагчдын хариуцлага, мэдлэг хандлагыг дээшлүүлэх, олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор ГБХЗХГ, ОБЕГ, МХЕГ, ГССҮТ-ийн Түлэнхийн тасаг болон бусад байгууллагууд хамтран 11 сарын 15-аас ирэх оны хоёрдугаар сарын 25 хүртэл “Хүүхдийн түлэгдэлт-Эцэг эхийн хариуцлага-2 аян”-ыг улс орон даяар эхлүүлээд байна. Аяны хүрээнд иргэдэд мэдээлэл, зөвлөгөө хүргэх, сэрэмжлүүлэх, хорооны болон өрхийн нийгмийн ажилтнуудыг сургагч багшаар бэлтгэх, холбогдох байгууллагууд хамтран ахуйн зориулалтаар ашиглаж буй цахилгаан хэрэгслүүдэд үзлэг, шалгалт хийх зэрэг ажлуудыг хийж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан