Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
БАРУУН БҮСИЙН АЙМГУУД ЭРЧИМ ХҮЧИНД ХОЛБОГДЛОО

 

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд баруун аймгуудын нутгаар салхи 18-24 метр секунд зарим үед 26-31 метр секунд хүртэл ширүүссэн. Энэхүү цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас эрчим хүч дамжуулах 13 тулгуур багана унаад байсан юм. Эрчим хүчний яам, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “ББЭХС” ТӨХК-ийн хамтарсан баг ажиллаж арваннэгдүгээр сарын 28-29-нд шилжих шөнийн 04:26 цагт  эрчим хүчийг бүрэн холбон ажиллалаа.

Тодруулбал, өнгөрөгч шөнийн 01:00 цагт С-457 буюу 35 кВ-ын Сагил агаарын шугамын тулгуур №18-22-д дамжуулагч утас татаж дууссан байна. Мөн С-458 агаарын шугамын схем шалгаж, хүчдэл авахад бэлдсэн байна. Түүнчлэн өнгөрөгч шөнийн 04:26 цагт ОХУ-ын Чадан Дэд Станцад С-458 агаарын шугамыг залгаж, хүчдэл өгсөн бол 04:38 цагт Дөргөн Усан Цахилгаан Станцыг зэрэгцээ ажиллагаанд оруулсан байна. Ингэснээр Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн бүх сум Говь-Алтай аймгийн таван сумын иргэдийг тогтвортой эрчим хүчинд холбогдлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан