Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
МҮЭ-ийн холбоо НДЕГ-тай хамтран ажиллахаар боллоо

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дарга Д.Зоригт нар хамтран ажиллах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.
Уг гэрээний зорилго ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийг цаг тухайд нь бүрэн төлүүлж хэвшүүлэх, даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтөд хяналт тавих боломжийг бүрдүүлэх замаар хөдөлмөр эрхлэгч, даатгуулагчдын эрх ашгийг хамгаалж, нийгмийн баталгааг хангахад чиглэжээ.
Нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй аж ахуйн нэгж, байгууллага болон тэдгээрийн ажиллагчдад сургалт зохион байгуулах, нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааг таниулах, холбогдох мэдээллийг нийгмийн даатгалын байгууллагад гаргаж өгөх асуудалд хамтрах, үйл ажиллагааны тайланг улирал бүр гаргах, шимтгэл төлөгчдийн давуу байдлыг сурталчлахад оролцох, гишүүн байгууллагууддаа мэдээлэл хүргэх үүргийг МҮЭ-ийн холбоо хүлээх аж.
НДЕГ-аас сургалт сурталчилгааны ажлыг ҮЭ-ийн шат шатны болон нийслэл, орон нутгийн байгууллагуудтай хамтарч зохион байгуулах, даатгуулагчийн эрх зөрчигдөх магадлалтай, нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байгууллагуудын жагсаалтыг ҮЭ-үүдэд улирал бүр хүргүүлэх, салбар, орон нутаг болон ААНБ-ын ажиллагчдын шимтгэл төлөлтөд идэвхтэй нөлөөлж ажилласан ҮЭ-ийн байгууллага ажилтнуудыг өөрийн шагналаар урамшуулахаар болсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан