Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
ШУА, Батлан хамгаалах яам хамтран ажиллах санамж бичиг байгуулав


 

Монгол Улсын Батлан хамгаалах яам, ШУА хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.  Энэхүү санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Засгийн газраас батлан гаргасан шинжлэх ухаан, технологи, инновацийн тухай хууль, эрх зүйн баримт бичгүүдийн хүрээнд хамтарсан судалгаа явуулах, сургалт, судалгааны ажлыг нягт уялдуулах, харилцан мэдээлэл, санал солилцох, хамтын ажиллагааны үр дүнг нэгтгэн хэлэлцэх, цаашдын зорилтыг тодорхойлох юм.

Талууд  улс орны  хөгжилд бодитой хувь нэмэр оруулахуйц, аюулгүй байдал, батлан хамгаалах эрх ашигт нийцсэн салбарын болон салбар дундын судалгаа хөгжүүлэлт, туршилтын ажил явуулах нөхцөл бүрдүүлж, төсөл боловсруулж хэрэгжүүлнэ.  Тодорхой асуудлыг шинжлэх ухаанчаар шийдвэрлэх чиглэлээр ШУА, түүний харьяа хүрээлэнгүүд нь батлан хамгаалахын сургалт, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллах юм .  

ШУА-ийн харьяа хүрээлэнгийн лаборатори батлан хамгаалахын сургалт, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ашиглаж, зарим хүрээлэн дээр түшиц тэнхим байгуулах, Шинжлэх ухааны өндөр технологи бүхий гарааны /start-up/ компани хамтарч байгуулах чиглэлээр ажиллана гэж санамж бичигт тусгажээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан