Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Хөдөлмөр эрхлэлтийн форум болно

Монгол улсын хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн түвшин 2017 оны байдлаар 55.8, Улаанбаатар хотын хэмжээнд 48.7 хувь гэсэн судалгаа гарсан байдаг. Мөн ажилгүйдлийн түвшин улсын хэмжээнд 8.8, Улаанбаатар хотын хэмжээнд 7.7 хувьтай байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг нийгмийн олон талын оролцоонд тулгуурлан шийдвэрлэх боломж, гарц, шийдлийг тодорхойлох, хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, техник технологийн болон менежментийн өөрчлөлт шинэчлэл хийх шаардлага, түүнийг хэрэгжүүлэх арга замын талаар хэлэлцэж, гарсан санал зөвлөмжийг холбогдох газруудад  хүргэх зорилготой “Нэг өрх-Нэг ажлын байр” хөдөлмөр эрхлэлтийн форум-2018 маргааш болох гэж байна.

Нийслэлийн Хөдөлмөр ээрхлэлтийн газар санаачлан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Карьер хөгжлийн төв хамтран энэхүү форумыг зохион байгуулж байна. Туушин зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдах энэхүү форумаар “Хөдөлмөр эрхлэлтийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага”, “Ажиллах хүчний хомсдол уу, менежментийн хомсдол уу”, “Хөдөлмөр зуучлалын үйлчилгээний инноваци”, “Ажлын хандлага нь ур чадвараас илүү”, “Мэргэжил сонголт, хөдөлмөрийн бүтээмжийн уялдаа” гэсэн салбар хуралдаан болох юм. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан