Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Хүйтрэлтэй холбогдуулан дулааны температурыг нэмэгдүүлж байна

Долоо хоног бүрийн даваа гарагт болдог Эрчим хүчний яамны шуурхай зөвлөгөөн өчигдөр болжээ. Зөвлөгөөний үеэр Диспитчерийн Үндэсний төвийн гүйцэтгэх захирал Г.Балжинням системийн хэмжээнд эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний талаар товч мэдээлсэн байна. Төвийн бүсийн хувьд өнгөрсөн сарын 28-ны өдрийн оргил ачаалал 1059 МВт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн их ачааллын утгаас 54МВт-аар өссөн үзүүлэлт юм байна. Хоногт дунджаар 1 сая кВт цаг орчимоор нэмэгджээ. Улаанбаатар хотын дулаан хангамжийн систем нь өвлийн горим ажиллагааны схемд бүрэн шилжин ажиллаж байгаа бөгөөд 14 магистраль шугамаар дамжуулан 4 эх үүсвэрээс, даралт өргөх 5 насос станцаар дамжуулан хэрэглэгчдэд дулааны эрчим хүчээр ханган ажиллаж байгаа аж. 
12-р сарын 3-ны өдрийн байдлаар гадна агаарын температур Улаанбаатар хотод шөнөдөө -24С хүртэл хүйтэрч сүлжээний усны халууныг 116/59С, Дархан хотод -22С хүртэл хүйтэрч сүлжээний усны халууныг 10/57С, Эрдэнэт хотод -24С хүртэл хүйтэрч сүлжээний усыг 12/60С тус тус эх үүсвэрт халаах горимыг төлөвлөж хэрэжилтэд хяналт тавин ажиллажээ.
Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч -30С...32С хүртэл хүйтрэх төлөв бүхий байгаа тул гадна агаарын хэмийн хүйтрэлтэй холбогдуулан тооцож, сүлжээний усны халууныг батлагдсан температурын графикийн дагуу өгч хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангаж ажиллахаар горимын даалгаврыг төлөвлөж, бэлтгэл ажлыг ханган ажиллаж буй юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан