Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
3 эмэгтэй тутмын 1 нь хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгаа гарчээ

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх Олон улсын 16 хоногийн аяны хүрээнд ҮСХ-ноос зохион байгуулсан “Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа”-ны үндсэн үр дүнг НҮБ-ын нийт ажилтан, албан хаагчдад танилцууллаа.

Аяны хүрээнд зохион байгуулагдсан энэхүү үйл ажиллагааг нээж Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Хатагтай Биата Транкман үг хэлсэн бөгөөд судалгааны үндсэн үр дүнгийн талаар ҮСХ-ны ахлах статистикч Н.Должинсүрэн, шинжээч Т.Оюунсүрэн нар мэдээлэл хийлээ.

Уг үйл ажиллагаанд НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Хатагтай Биата Транкман болон НҮБ-ын бусад төрөлжсөн байгууллагын төлөөлөгч, ажилтнууд оролцсон юм.


Үндэсний статистикийн хороо нь “Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа”-г НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагийн техник, санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад анх удаа зохион байгуулсан бөгөөд судалгаагаар Монгол дахь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийллийн тархалт, хэв шинж, хүчирхийлэл үүсэж буй шалтгаантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулсан байна.

Судалгааны үр дүнгээс харахад Монгол Улсад 3 эмэгтэй тутмын 1 нь бие махбодын болон/эсвэл бэлгийн хүчирхийлэлд амьдралдаа өртөж байна гэсэн дүгнэлт гарсан аж. Энэ жилийн хувьд 16 хоногийн аян нь “Харилцаа, хандлага, үйлдлээ ЭЕрэг БолГОЁ” уриатайгаар зохион байгуулагдаж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан