Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
“Малчин лавлах 109” мэдээллийн төв ажиллуулж эхэлжээ

Малын хулгайтай тэмцэх, цаашлаад малын арьс шир, махны үнэ ханш зэрэг малчдын сонирхсон асуултад хариулт өгөх зорилгоор 2015 оны 11 дүгээр сард "Малчин лавлах-109" утсыг ажиллуулахаар шийдвэрлэсэн байдаг. 2016 оны 9 дүгээр сарын байдлаар 7000 гаруй малын хулгайн зар авч, 4700 малыг эзэнд нь олж өгч, үр дүнтэй ажиллаж байгаад лавлах утасны үйл ажиллагааг өргөжүүлэх, найдвартай ажиллагааг хангах зорилгоор хэсэг хугацаанд завсарласан юм.
Малчдаас мал алдсан, олдсон мэдээллийг 08-22 цагийн хооронд шуурхай авч, хууль хяналтын байгууллагад цаг алдалгүй дамжуулах, шийдвэрлэхийн төлөө ажиллахаас гадна малын гаралтай түүхий эдийн ханш, цаг агаарын мэдээ болон малчдад шаардлагатай бусад мэдээллээр хангахын тулд “Малчин лавлах 109” мэдээллийн төв нэртэйгээр дахин ажиллуулж эхэллээ. “Малчин лавлах 109” мэдээллийн төв нь малчин танд үүрэн телефоны оператор үл харгалзан үнэ төлбөргүй үйлчилж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан