Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
“Алтан үзэг” наадам зохион байгуулагдлаа

Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн Сэтгүүл зүй, медиатехнологийн тэнхимээс жил бүр зохион байгуулдаг оюутны шилдэг бүтээл шалгаруулах“Алтан үзэг” сэтгүүл зүйн улсын наадмыг энэ жил Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн ерөнхий газар, МУИС, МУБИС-иуд хамтран зохион байгууллаа. “Алтан үзэг” наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа болж шалгарсан бүтээлүүдэд шагнал гардуулжээ.

Ес дэх жилдээ зохион байгуулагдаж буй уг наадамд сэтгүүл зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 их дээд сургуулийн оюутнууд нийтлэл, телевизийн нэвтрүүлэг, радио нэвтрүүлэг, нийгмийн реклам, мультимедиа нийтлэлийн төрлөөр нийт 305 бүтээл ирүүлсэн байна.

Оюутнууд “Нийслэлийн иргэдийн эрх зүйн боловсрол болон Хотын соёл” сэдвийн хүрээнд сэтгүүл зүйн дээрх таван төрлөөс нийт 80 гаруй бүтээл ирүүлж, шалгарсан гурван бүтээлийн эздийг Нийслэлийн Засаг даргын нэрэмжит өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан байна гэж НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан