Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Та дараах дугаарт залгаж, хүүхдийн эмч нартай холбогдоорой


Утаа ихэсч ханиад томуу идэвхжиж байгаатай холбогдуулан дүүргүүдийн эмнэлгийн хүүхдийн кабинет уртасгасан цагаар ажиллах болжээ. Тодруулбал, ажлын өдрүүдэд 17.00-22.00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 11.00-18.00 цаг хүртэл ажиллаж байгаа аж. Түүнчлэн хүүхдийн мэргэжлийн эмч нар өдөр бүр 17-22 цагийн хооронд утсаар зөвлөгөө өгч байгааг эцэг, эхчүүдэд сануулъя. Хэрвээ та эмчээс шуурхай зөвлөгөө авахыг хүсвэл дараах дугаарт залгаж, хүүхдийн эмч нартай холбогдоорой.
Баянзүрх дүүрэг-70150049
Баянгол дүүрэг-11362539
Багануур дүүрэг-7021103
Багахангай дүүрэг-91074545
Сонгинохайрхан дүүрэг- 98188851
Сүхбаатар дүүрэг-11350793
Хан-Уул дүүрэг-11345903
Чингэлтэй дүүрэг-70110278
Налайх дүүрэг-70232427

Эцэг, эхчүүд хүүхдээ халуурсан тохиолдолд гэрийн нөхцөлд доорх арга хэмжээ авахыг эмч нар зөвлөж байна.

Шингэн бүлээн уух зүйлс өгөх
Хүйтэн жин тавих
Хүйтэн алчуураар биеийг нь арчих
38.5 хүртэл халуурсан үед парацетамол уулгаж болно
Зарим тохиолдолд нурофен эмээс хүүхдийн насанд тохирсон тунгаар өгч болно.
АНХААРУУЛГА: Парацетамол эмийг зургаан цагаас дотогш ойр ойрхон зайтай хэрэглэж болохгүй

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан