Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Он гарсаар 947 хүний амь насыг авран хамгаалжээ

Улсын хэмжээнд он гарсаар 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийт 3978 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, 39,7 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Түүнчлэн аюулт үзэгдэл, ослын улмаас 195 хүн амь насаа алдаж, 62 хүн гэмтэж бэртэн 1417.3 мянган толгой мал хорогджээ. Тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоо, хохирлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад, аюулт үзэгдэл, ослын тоо 1,97 хувиар, хохирлын хэмжээ 58,9 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байгаа аж.

Эдгээрийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын 21647 алба хаагч /давхардсан тоогоор/ 4400 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллан, 947 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 40.0 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Засгийн газар, Онцгой байдлын алба болон орон нутгаас 10.2 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд аюулт үзэгдэл, осолд өртөж нас барсан хүний тоо 4-өөр буурч, гэмтэж бэртсэн хүний тоо 3-аар нэмэгджээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 46-аар буурч, аварсан эд хөрөнгө 19.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан