Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Сэтгүүлч, орчуулагч Г.Цэрэн Хүний эрхийн дээд шагнал хүртлээ

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ой, Хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан Франц улсын ЭСЯ Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисстой хамтран өнөөдөр иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулсан “Хүний эрх ба Иргэний нийгмийн түншлэл” 16 дахь ээлжит уулзалт хэлэлцүүлгийг өрнүүллээ.

Энэ үеэр ахмад сэтгүүлч, орчуулагч Г.Цэрэнд ХЭҮК-ийн дээд шагналыг гардуулав. Тэрээр социализмын нэг системийн ноёрхлын хяналттай үед буюу 1983 онд Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг эх хэлнээ буулгаж байжээ. Тэр үед олон улсын Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг орчуулж улмаар “Үнэн”-д 1986 онд Л.Түдэв эрхлэгчийн зөвшөөрснөөр нийтэлж байсан түүхтэй байна. Энэ өдөр мөн ХЭҮК-оос Хүний эрхийн талаар цуврал сурвалжлага хийсэн “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Б.Янмаа, МҮОНР-гийн сэтгүүлч Д.Даваадулам нар болон багш, эрдэмтэн, судлаачдыг Хүний эрхийн хүндэт жуухаар шагналлаа. Шагналыг Монгол Улс дахь Франц улсын ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч, ноён Никола Лакот, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж нар гардуулав.

Уулзалт хэлэлцүүлэгт нийгэмд үйлчлэх ТББ-ууд болон бусад иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож "Хүний эрхийн түгээмэл тунхаглал 70 жилийн ой: ололт, амжилт, сорилт, бэрхшээл", "ХЭҮК-ын 2018 оны үйл ажиллагааны талаарх товч мэдээлэл, 2019 оны төлөвлөгөөний төсөл", "Иргэний нийгмийн байгууллагууд 2018 оны үйл ажиллагааны талаарх товч мэдээлэл, 2019 онд анхаарч ажиллах чиглэл", "Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг Монгол хэлнээ буулган түгээн дэлгэрүүлсэн нь" зэрэг сэдвээр мэдээлэл сонсож, Монгол дахь хүний эрхийн асуудал, дэлхий нийтийн чиг хандлагын талаархэлэлцэв.

ХЭҮК-ын дарга, гишүүд, Ажлын алба иргэний нийгмийн байгууллагуудтай нүүр тулсан чөлөөт уулзалтыг тогтмол хийж ирсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан