Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХОМ-ИЙГ БҮРТГЭХ БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

 

Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуульд заасан чиг үүргийн хүрээнд хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэж, хүлээн авах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулах бэлтгэл үйл ажиллагааг ханган ажиллаж байна.

Дээрх үйл ажиллагааны хүрээнд 2018 оны арванхоёрдугаар сарын 12-14-ний өдрүүдэд яам, агентлаг, нийслэл, дүүрэг, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн салбар нэгжийн 300 орчим эрх бүхий албан тушаалтныг оролцуулсан нэгдсэн сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтын явцад хууль тогтоомжид орсон нэмэлт, өөрчлөлт болон хяналт шалгалтаар илэрдэг нийтлэг зөрчил, ЭБАТ-ны үйл ажиллагаанд анхаарах асуудлын талаар мэдээлэл өгч хамтран ярилцахаас гадна 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчлэх Төрийн албаны тухай хууль болон бусад дагалдан гарч буй дүрэм, журам, тэдгээрийн зохицуулалт, Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилт, захиргааны акт, шийдвэр гаргахад практикт гарч буй нийтлэг зөрчлийн талаар Төрийн албаны зөвлөл болон Нийслэлийн Захиргааны хэргийн шүүгч нараас мэдээлэл өгч сургалтад хамтран оролцох юм.

2018 онд ХАСХОМ гаргах үүрэгтэй 40 мянга орчим мэдүүлэг гаргагчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг цахим мэдээллийн сүлжээнд байршуулж, олон нийтийг мэдээллээр ханган ажилласан бөгөөд мөн 2019 онд нийт мэдүүлэг гаргагчдын ХОМ-ийг олон нийтэд нээлттэй байршуулах төдийгүй, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг цахимаар бүртгэж, хянах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тус газраас цахим системд шинэчлэл хийн ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан