Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Нийслэлийн “ногоон паспорт” эзэмшигч шилдэг багш, сурагчид тодорлоо

 

6

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санаачилгаар  “Хандлагаа өөрчилье”  уриан дор 2018 онд “Ногоон паспорт” аяныг Монгол орон даяар зохион байгуулсан.

“Ногоон паспорт”  аян энэ оны гуравдугаар сараас эхлэн хэрэгжиж  Нийслэлийн ерөнхий боловсролын 152 сургуулийн эко клубийн 25,000 сурагч, 21 аймгийн 180 гаруй сургуулийн 25,000 сурагчид тус тус  “Ногоон паспорт”-ийг эзэмшсэн байна. Мөн эко клубийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, дэмжих зорилго бүхий уралдаан тэмцээнүүдийг улирал тутамд зохион байгуулан ажиллахын зэрэгцээ эко клубийн гишүүдийн чуулга уулзалт, эко клуб удирдагч багш нарын уулзалт зэрэг олон арга хэмжээнүүдийг бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлжээ.

“Ногоон паспорт” аян хэрэгжиж эхэлснээр өрх бүрд өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэгдэж, өдөр тутмын хандлагаа хамтдаа өөрчилж байгаль хамгаалагч нэгэн үе бэлтгэгдэж эхлээд байгаа юм. Тиймээс өнөөдөр “Ногоон паспорт” эзэмшигчид 2018 оны  үйл ажиллагааг дүгнэн, шилдгээ  шалгаруулж ,аяны үйл ажиллагаанд идэвх санаачлагатай оролцсон Эко клуб, сурагчид, болон тэднийг удирдан чиглүүлэгч шилдэг багш нарыг тодруулан урамшууллаа. Энэ үеэр БОАЖ-ын ТЗУГ-ын дарга П.Цогтсайхан, НБОГ-ын дарга Э.Баттулга, болон бусад аяны хүрээнд хамтран ажилласан байгууллагын төлөөлөгчид шилдгүүдийг тодрууллаа.

“Ногоон паспорт” эзэмшигч шилдэг долоон хүүхэд, хоёр багшийн хамт Хонг Конг Диснейлэнд аялах эрхээр шагнуулсан бол, сурагч, багш нараа уриалж эко клубуудыг удирдан чиглүүлж байгаа шилдэг  найман багш БНСУ-ын Чежү аралд аялах эрхээр шагнуулав.

2-3

Тус аян улс орон даяр хэрэгжиж эхэлснээр өсвөр үе, хүүхэд багачууд эх дэлхий, байгаль орчинтойгоо зөв харилцах дадал хандлагад суралцаж, амьдарч буй орчин нөхцөлд эх дэлхийгээ хайрлах, эко байх талаар таниулан сурталчилж бодит үр дүн нь хэмжигдэхүйц гарч байгаа юм. Төсөл хэрэгжсэн гуравдугаар сараас хойш өнөөгийн байдлаар нийслэл, төв, хангай, зүүн, баруун бүсийн 778 сургуулийн 167 мянга 690 сурагч  нэгдэж байгаль орчноо хэрхэн хамгаалах, эко хүүхэд байх аргад суралцаж үе тэнгийнхэндээ таниулж байна.

 

 

5

 

 

“ногоон паспорт” эзэмшигч шилдэг багш, сурагчид

 

3-2

 

5

 

 

“ногоон паспорт” эзэмшигч шилдэг багш, сурагчид

 

3-2

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан