Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
НҮБ-аас агаарын бохирдолтой холбогдуулан мэдэгдэл ирүүлжээ

Улаанбаатар хотын утааны асуудал сүүлийн 20-иод жилийн турш иргэдийн амь нас, эрүүл мэндэд заналхийлж буй. Монгол Улсын үндсэн хуулийн 16. 2 зааснаар эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасан байдаг. Гэвч энэ эрх зөрчигдсөөр байна. Агаарын бохирдлын улмаас ханиад томуу, уушигны хорт хавдар, цаашлаад амь насаараа хохирох асуудлууд гарч буй учир 50 мянга гаруй иргэн НҮБ-д дуу хоолойгоо хүргэж, туслалцаа үзүүлэхийг хүссэн. Тэгвэл НҮБ-аас албан ёсоор хариу мэдэгдэл хүргүүлжээ. Үүндээ, “Агаарын бохирдлыг бууруулахад төрийн болон хувийн хэвшлийн урт хугацааны хөрөнгө оруулалт шаардлагатай. НҮБ нь бодлого болон аргачлалын зөвлөгөө үзүүлдэг бөгөөд зохих шийдвэрүүдийг гаргаж санхүүжүүлэхэд тухайн улсын Засгийн газар дотоодын байгууллагуудаа манлайлан ажилллах ёстой" гэсэн байна. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.

1 Сэтгэгдэл
Олон улыйн байгууллага юу гэж бидэнд тэг ингэ гэж зааварлах вэ дээ зөвлөнө л биз зөвлөсөөр л ирсэн.Гагцхүү төр засаг л суудал булаалцалдан намчирхаж уралдсанаас д энэ утаа дийлдэхийн аргагүй болж байгаа юм.1.Утааг бууруулах хөрөнгө мөнгө нь тендер гэгч мангааны гараар орж очсон үгүй нь мэдэгдэхгүй маргааны шүүхээр явна.2.Орон нутагт төсөв эдэв зардлын хөрөнгө мөнгө нь УИХын төсөвт тусгагдаад очисон үгүй нь үл ойлгогдоно.цалин мөнгөгүй хөдөөны ард хэдэн малаа арилжиж хот бараадана.Тэд бүгд гар дээрээс хотын гудамжинд наймаа хийж олсон хэдээрээ утаа уугиулан гэр орноо дулаацуулна гэх мэтээр хотын утааны зураглал гарч байх шигэээ...
Хамгийн их уншсан