Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Баянзүрх дүүргийн ИТХ-ын 9 дүгээр хуралдаан боллоо

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдаан болж,  ирвэл зохих 41 төлөөлөгчөөс 39 төлөөлөгч оролцон 95,1 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанаар, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт болон дүүргийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэн батлах тухай, Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх эсэх тухай, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороог тосгон болгох тухай, дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)- ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай, дүүргийн 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай, дүүргийн 2019 оны төсвийн төслийн тухай  зэрэг асуудлуудыг хэлэлцэв.

Тус хуралдаанаар дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг бүрэн хангалттай гэж төлөөлөгч нар дүгнэсэн юм. Мөн дүүргийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх эсэх тухай, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороог тосгон болгох тухай, Боловсролын салбарын тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын 2018 оны төсөвт зохицуулалт хийх тухай,  Дүүргийн 2017 оны төсвийн гүйцэтгэл, Дүүргийн 2019 оны төсвийн төслийг тус тус хэлэлцэж баталлаа.

Харин дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)- ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай асуудал нь тооцоо судалгаа хангалтгүй байна гэж үзэн иргэдийн дунд нээлттэй сонсгол явуулах, мөн дүүргийн 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдээс ирүүлсэн саналыг бүрэн тусгаж 2019 оны 1 дүгээр сард багтаан хурлаар хэлэлцүүлэхийг дүүргийн Засаг даргад үүрэг  болгов.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан