Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
“Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төслийн эхний тоног төхөөрөмжүүдийг авирчээ

Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 212 дугаар тогтоолоор "Атрын III аян"-ыг улс орон даяар үргэлжлүүлэх шийдвэр гаргасан байдаг. Тус аяныг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөв, хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусган, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар шийдвэрлэж байхыг даалгасны дагуу холбогдох төслүүдийг хэрэгжүүлж байна. Үүний нэг нь Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж буй “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төсөл.

Төслийн хүрээнд газар тариалан, тэжээлийн үйлдэрлэлд нэн хэрэгцээтэй, нийт 24,5 сая ам.долларын өртөг бүхий 50-165 м.х-тэй трактор 180 ширхэг, хадлангийн зориулалттай дунд оврын иж бүрдэл техник 40 ширхэг, таримал тэжээл үйлдвэрлэлийн зориулалттай иж бүрдэл техник 20 ширхэг, 9890 га талбайг услах хүчин чадалтай усалгааны тоног төхөөрөмжийг БНХАУ-аас нийлүүлэх юм.  

Эдгээр техник, тоног төхөөрөмжийг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр үр тариа, төмс, хүнсний ногооны аж ахуй эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгох ажлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам зохион байгуулж байна. "Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих" төслийн хүрээнд нийлүүлэх техник тоног төхөөрөмжүүдийн эхний ээлж болох услалтын системүүдийг өнөөдрөөс (2018.12.17) БНХАУ-аас нийлүүлж эхэллээ. 

Төслийг хэрэгжүүлснээр газар тариалангийн зүтгэх хүчний техникийн хүчин чадал одоо байгаа түвшнээс 10 хувиар нэмэгдэж, жилдээ 100 мянган тонн хадлан тэжээл, 10 мянган тонн таримал тэжээл бэлтгэх, үр тарианы 9200 га, төмс, хүнсний ногооны 450 га, жимс, жимсгэнийн 240 га талбайг услах техникийн чадамж шинээр бий болно. Ингэснээр үр тариа, тэжээлийн таримлын тариалалт, хураалтыг технологийн дагуу гүйцэтгэх, бүтээгдэхүүний чанар, хэмжээ өсөх, тариалангийн үйлдвэрлэл тогтворжиход чухал нөлөөтэй гэж үзэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан