Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Тяньжин хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр БНХАУ-ын Тяньжин хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр хотын хамтын ажиллагаа, хамтран хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар санал солилцож, цаашид хамтран ажиллах боломжуудын талаар ярилцлаа.

Ж.Батбаясгалан “Та бүхнийг Улаанбаатар хотод тавтай морилохыг хүсье. Улаанбаатар хот БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Хөх хот зэрэг 10 гаруй хоттой найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж байна. Тяньжин хоттой 1992 оноос харилцаа хамтын ажиллагаа өргөжүүлж ирсэн түүхтэй. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар нийслэл Улаанбаатар хотод дэд бүтэц, зам гүүр, сургууль, цэцэрлэгийн төслүүд амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байдаг.

Улаанбаатар хотод өвлийн хүлэмж төслийг хэрэгжүүлэх, эрүүл хүнс, хүнсний ногоогоор жилийн 4 улирал хангах чиглэлээр хамтарч ажиллах гэж байгаад баяртай байна” гэв. Тяньжин хотын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн хорооны дарга Шөн Шин “Бид газар тариалангийн салбарт хэрхэн хамтарч ажиллах боломжууд бий вэ гэдгийг судлах бодолтой байна. Хотын удирдлагууд болон судалгааны мэргэжилтэн зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй ирсэн. Тяньжин хот бол газар тариалангаараа арвин туршлагатай. Мөн хүнсний үйлдвэрлэл сайн хөгжсөн. Бид хүнсний үйлдвэрлэлийн баялаг туршлагаасаа та бүхэнтэй хуваалцахад бэлэн” хэмээлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан