Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Өнөөдөр болох үйл явдал

 

09:00 цагт: Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монголын хуульчдын холбоо, Глоб Интернэшнл Төв хамтран Дойче Вэллэ Академийн дэмжлэгтэйгээр "Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө: олон улсын шүүхийн практик сургалтыг шүүгч, өмгөөлөгч нарт зориулан зохион байгуулна.

10:00 цагт: Чингэлтэй дүүргийн хөрөнгө оруулалтаар шинэчлэн барьсан 18 дугаар цэцэрлэгийн нээлт болно.

10:00 цагт: Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв /Дүнжингарав салбар/-т "Төрийн үйлчилгээний цахим шилжилт” үйл ажиллагааны нээлт  болно.

11:00 цагт:  "Holiday Inn" зочид буудалд Монголбанк, Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслөөс хамтран зарласан "Хариуцлагатайгаар олборлосон алтаа эх орондоо тушаая" сэдэвт уралдааны шилдгүүдийг тодруулж, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа болно.

11:00 цагт: Сангийн яамны Хүндэтгэлийн танхимд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар АХБ-тай орон нутгийн цэвэрлэх байгууламжийг биологи цэвэрлэгээтэй болгон шинэчлэн өргөтгөх, орлогод нийцсэн 10,000 өрхийн орон сууц барих, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг түр хамгаалах байр байгуулан энэ чиглэлийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх төслүүдийн гэрээнд гарын үсэг зурна.

11:00 цагт: МҮЭХ-ны байрны 4 давхарт багш, шинжлэх ухааны ажилтнуудын цалингийн нэмэгдэл олгогдохгүй байгаа талаар хэвлэлийн бага хурал зарлаж байна.

11:00 цагт: Монголын Залуучуудын Холбооны хурлын зааланд Монгол Улсын шилдэг оюутан шалгаруулах "Алма-Матер-2018" ёслол болно.

11:00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн байгууллагууд, сэтгүүлчид нэгдэж Зөрчлийн тухай хуулийн Гүтгэх тухай 6.21 дүгээр заалтад өөрчлөлт оруулахаар санал зөвлөмж боловсруулаад байна. Яагаад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэнээ тайлбарлаж, Зөвлөмжийг баталгаажуулна.

11:00 цагт: Мэргэжилтэй ажилтан бэлтгэх, тэднийг ААН-үүдэд дадлагажих боломжийг хангах, улмаар ажилд зуучлах, бизнес эрхлэгч, хувийн хэвшлийнхнийг тогтвортой мэргэжилтэнтэй болоход нь туслах зорилгоор МҮХАҮТ-ын дэргэд “Нэг цэгийн үйлчилгээ” нээгдэнэ.

11:30 цагт: Үндэсний мэдээллийн төвд Их эзэн Чингис хааны өлгий нутаг Онон мөрөнд “аюул нүүрлэлээ”  сэдвээр “Онөн мөрөн” хөдөлгөөн, онон голын сав дагуу 7 сумын иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Монгол гуравдугаар сургуулийн сурагчид шинэ оны баярыг угтан өөрсдийн санаачлагаар хандив цуглуулж, сургуулийнхаа орон гэргүй 2 сурагчид Монгол гэр бэлэглэхээр болжээ. Арга хэмжээ тус сургуулийн гадна талбайд болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан