Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
ЦЕГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨВИЙН ФЭЙСБҮҮК ХУУДАС АЛБАН ЁСООР БАТАЛГААЖИВ


ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв /ХМТ/-өөс хөтлөн ажиллуулдаг “Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв” фэйсбүүк хуудас албан ёсоор баталгаажсан талаар тус төвөөс мэдээлэв.

"/https://www.facebook.com/policemng/" хаягтай дээрх хуудсаар 2013 оноос хойш цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаа, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэсээр ирсэн байна.

Фэйсбүүк хуудсыг баталгаажуулахад ГХЯ болон Фэйсбүүк компанийн Ази, Номхон далайн бүсийн Хонг Конг, Тайвань, Монгол Улсыг хариуцсан захирлал дэмжин ажиллажээ. Тус төвөөс Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Фэйсбүүк компанийн Ази, Номхон далайн бүсийн Хонг Конг, Тайвань, Монгол Улсыг хариуцсан захирал Жорж Чен нарт гүн талархал илэрхийлж байгаагаа уламжлав.

Одоогоор Монгол Улсаас албан ёсны баталгаажсан төрийн байгууллагын 18 фэйсбүүк хуудас байдаг аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан