Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
БАЯНХОШУУ, ЗҮҮНСАЛААНЫ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭГҮЙ АВТОБУС ҮЙЛЧИЛЖ БАЙНА

 

СХД-ийн Баянхошуу, Зүүнсалаанаас-Саппоро хүртэл зайнд хүүхдийн автобус 06.30-20.00 цагийн хооронд үнэгүй үйлчилгээ үзүүлэхээр болжээ.

Энэхүү сайн үйлсийн аянг "Монголын хандив тусламжийн холбоо" ТББ-аас зохион байгуулж буй бөгөөд "Шинэ жилийн баяр дөхөж байгаа энэ үед хүүхдүүдэд уут бэлэг, чихэр жимс өгөхийг зорьсонгүй. Харин олон хүүхдийг долоо хоногийн турш дулаахан тээврийн хэрэгслээр зорчих бэлэг барьж байна" хэмээжээ. 

Зүүнсалаа, Баянхошуу орчмын сургуулийн хүүхдүүдийг арванхоёрдугаар сарын 20 буюу өнөөдрөөс арванхоёрдугаар сарын 29-ныг хүртэлх хичээлийн долоо хоногт тохилог автобусаар үнэ төлбөргүй тээвэрлэх юм байна. 

Уг автобус нь "Зөвхөн хүүхдэд үнэгүй үйлчилнэ" гэсэн зарлал наасан байгааг анхааруулж байна. Мөн "Зүүнсалаа-Саппоро, Саппоро-Зүүнсалаа" гэсэн хаягтай аж. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан