Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Пиротехникийн хэрэгслийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна

 Шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд салют, бенгалын гал болон чанарын шаардлага хангаагүй пиротехникийн хэрэгслийг  зөвшөөрөлгүй газраас худалдан авч, улмаар салют буудуулах, сүлд модыг чимэглэхдээ мэргэжлийн бус хүнээр хийлгэдгээс болж бэртэж гэмтэх тохиолдол гардаг.

Тиймээс зөвшөөрөлгүйгээр салют, бенгалын гал зэрэг пиротехникийн хэрэгслийг иргэдийн гар дээрээс худалдаж авахгүй байх, эрх бүхий байгууллагаас худалдан авсан бол заавар санамжийг мөрдөх,

Сүлд модоо 12 волтын хүчдэлтэй гэрлэн чимэглэлээр чимж, цахилгааны утасны холболтыг дүрмийн дагуу хийх, цагаан бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх,

Цацарч дууссаны дараа цаас, саа, хөвөн зэрэг шатамхай зүйл дээр хаяхгүй байх,

Оргилуурт гэрэл, тэсрэх бодис, динамидийг  орон байр, сүлд модны ойролцоо хэрэглэхгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд сүлд модыг дүрмийн дагуу угсарч ашиглах, тухайн обьктын харуул хамгаалалтын сонор сэрэмжийг сайжруулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан