Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав агсныг эцсийн замд нь үдэж байна

 

Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Шаравын Сүрэнжав бурханы оронд заларчээ. Тэрбээр 1938 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Авдарбаян хэмээх газар төржээ.

Тэрбээр 1963 онд МУИС, 1981 онд Москва хотноо Горькийн нэрэмжит дээд сургуулийн дэргэдэх Утга зохиолын дээд курсийг төгссөн. 1960 оноос эхлэн зохиол бичиж, Зохиолчдын эвлэлийн гишүүнээр 1966 онд элсчээ.

Түүний уран бүтээлээс дурдвал

"Ерэн баатрын дууль",
"Шөнө ургасан цэцэг" найраглал нь уншигчдын сонирхлыг татсан юм.
Түүнчлэн эрийн гурван наадмын тухай бичсэн уран сайхны киноны зохиолоор нь

"Гарьд магнай" /1983/,
"Тод магнай /1990/,
"Цэц магнай" /1995/ уран сайхны кино бүтээжээ.
Ш.Сүрэнжавын олон шүлэг, найраглалыг орос болон бусад хэлэнд орчуулан гаргасан байна

Гавьяа шагнал

  • МЗЭ-ийн шагнал /1972/ - "Нутгийн цэнхэр уулс" номоороо,
  • БНМАУ-ын Төрийн шагнал /1988/ - "Ерөн баатрын дууль" "Гар","Багш" найраглалаараа,
  • Монгол Улсын Ардын Уран Зохиолч цол /1999/,
  • Донровын Намдагийн нэрэмжит шагнал /2001/ авсан.
1 Сэтгэгдэл
http://StartWeeklyJob.com/?userid=138871
Хамгийн их уншсан