Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээсэн, шалгагдаж байгаа сэтгүүлчид болон энэ хуулийг эсэргүүцэж байгаа хэвлэл мэдээллийнхэн мэдээлэл хийж байна

МСНЭ-ээс Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээсэн болон шалгагдаж байгаа сэтгүүлчдээ өмгөөлж, тус хуулийг эсэргүүцэн мэдээлэл хийлээ. Тодруулбал, МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр "МСНЭ-ээс нэгдсэн ажлын хэсэг байгуулагдаж, Зөрчлийн хуулин дээр зургаан сар ажиллалаа. Улмаар тус хуулийг өнөөдрийн амьдралд нийцсэн байдлаар өөрчлөх санал, шаардлагыг  хоорондоо ярилцаж, холбогдох газруудад хандаж ажилласан. 

Гол нь Зөрчлийн хуулийн  6.21 заалтыг хуулиас хасуулах санал, шаардлага гаргаж байгаа. Үүнд хэвлэл мэдээллийн 15 эвлэл, холбоо нэгдэж байна. Энэ заалтад "Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан. Тэгэхээр хувь сэтгүүлчийг 2 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 20 сая төгрөгөөр торгоно гэсэн үг. 

Мэдээж сэтгүүлчид хүн гүтгэж, худал мэдээлэл түгээж болохгүй. Мэргэжлийн ёсзүйгээ дээдэлж ажиллах ёстой. Тиймээс Зөрчлийн хуулийг заавал эргэж харж, энэ заалтаа хасах ёстой. 

Жишээ дурдвал, Dorgio.mn-ийн сэтгүүлч А.Баярмаа Зөрчлийн хуулиар гаргасан. Мөн Хэвлэл мэдээллийн зөвлөлд сэтгүүлч Ёсзүйн зөрчил гаргасан уу гэсэн гомдол ирсэн. Хэвлэл мэдээллийн зөвлөл хянаж үзээд Ёсзүйн зөрчил гаргаагүй байна гэж үзэхэд цагдаа 2 саяар торгож байна. 

Мөн олон жилийн өмнө сонин дээр гарсан материалыг үндэслэл буюу эх сурвалжаа болгоод сэтгүүлч шүүмж бичсэн байна. Гэтэл Цэрэнжаргал гэх сэтгүүлчийг мөн Зөрчлийн хуулиар торгосон. Ингэхдээ энэ сонин дээр гарсан материалыг үнэн худлыг хэн батлах вэ. Тухайн үед энэ сонин дээр гаргахдаа эх сурвалжаа болгосон дүрс бичлэг нь хаана байна гээд торгосон байгаа юм. Ийм жишээнүүд байна. 

Гуравдугаарт, Архангай аймгийн сэтгүүлч тус аймгийн даргыг төсвийн мөнгөөр жилдээ олон удаа гадаад явж байна гэж шүүмж бичсэн. Гэтэл 13 явсаныг 15 орчим явсан гэж мэдээлсэн хэмээн Зөрчлийн хуулиар торгосон байна. 

Энэ бол сэтгүүлчдийг үнэнийг мэдээлэх эрхийг боомилж байна. Албан тушаалтнуудын өөрсдийгөө хамгаалах хэрэгсэл болгож байна. Тэгээд хуулийн ажлын хэсгийнхэнтэй нь уулзахаар "За тэгвэл Эрүүгийн хуульд оруулъя" гэдэг. Энэ бол шоронд оруулна шүү гэж байгаагаас ялгаагүй" гэлээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан