Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
195 зэрлэгшсэн нохойг устгажээ

Богдхан ууланд сүрэглэн явдаг зэрлэгшсэн ноход элбэгшин гөрөөс, туулай, тарвага зэрэг амьтад барьж, ууланд аялж буй иргэд рүү дайрах явдал гарч байгаа. Хотын тэлэлтээс шалтгаалан тархац нутаг нь улам бүр хумигдаж буй зэрлэг амьтад зэрлэгшсэн нохойд хөөгдөн суурин газар руу шахагдан орж ирж байгаатай холбогдуулан байгаль хамгаалагчдын явуулсан судалгааг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 19-нөөс 12 дугаар сарын 19-нийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 4, 8, 11, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн тусгай хамгаалалттай газар нутаг, Туулын шугуй орчмоор зэрлэгшсэн нохой устгалын нэг сарын аянг Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, нийслэлийн Байгаль орчны газар, Хот тохижилтын газартай хамтран зохион байгуулж дууслаа.  Нийт 195 зэрлэгшсэн нохойг устгасан байна.

Иймд иргэд та бүхэн ууланд аялахдаа амьтан хооллохгүй, нохой төөрүүлж хаяхгүй, сул чөлөөтэй тавихгүй байхыг уриалж байгаа бөгөөд харъяа нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчдад зэрлэгшсэн ноходын талаар мэдээлэл өгч хамтран ажиллахыг хүсье гэж нийслэлийн Байгаль орчныг газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан