Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Рашаантын төлбөр авах цэгийг Баруун турууны цэг рүү түр хугацаагаар шилжүүллээ

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаар тушаалаар Олон улс, улсын чанартай 0401 дугаартай Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын шинэчлэлтийн ажлыг бүрэн гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэн өгөх хүртэл тус авто замд байрлах Рашаантын төлбөр авах цэгийг 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийслэлийн Баруун турууны төлбөр авах цэг рүү түр хугацаагаар шилжүүлэн ажиллуулж байна.

Тус ажлын хүрээнд “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ нь нийслэлийн төлбөр авах цэг болох Баруун турууны 3 төлбөр авах цэгийн байранд их засвар болон цахилгааны ажлуудыг хийж гүйцэтгэн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам ашигласны төлбөр хураамжийг хуучнаар Рашаантын төлбөр цэгээр нэг урсгалаар авдаг байсныг Баруун турууны төлбөр авах цэгээр 3 урсгалаар авдаг болголоо. Энэхүү ажил хэрэгжсэнээр төлбөр хураах цэгээр тээврийн хэрэгсэл нэвтрэх үед түгжрэл үүсдэг, урт дараалал бий болдог асуудлыг шийдвэрлэж байна.

Мөн “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ нь Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг хөгжүүлэх ажлын хүрээнд “Гэрэгэ системс” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, орчин үеийн шийдэл бүхий онлайн “GEREGE” төлбөрийн системээр авто зам хэрэглэгчдийг зам ашигласны төлбөр хураамжаа төлөх боломжийг бүрдүүлэх ажлыг эхлүүллээ.

Тус ажлын хүрээнд эхний ээлжинд Баруун турууны төлбөр авах цэг болон Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгт энэхүү үйлчилгээг нэвтрүүлэн, цаашид бүх төлбөр авах цэгүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Баруунтурууны төлбөр авах цэгт “Гэрэгэ” гэсэн хаягтай нэвтрэх хэсгээр гар утсаа ашиглан онлайнаар хураамжаа төлсөн жолооч нар шууд нэвтрэх эрхтэй боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан