Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёл, урлагийн салбарынхантай уулзлаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ
2019 онд ХСҮТ-ийн барилгын дээвэрт бүрэн засвар хийгдэнэ

ХСҮТ-ийн үйл ажиллагаанд нэн тулгамдаж байсан асуудлуудын нэг болох дээврийн их засварын ажлыг Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн санхүүжилтээр гүйцэтгэх төслийн гэрээг Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, ноён Масато Такаока болон ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн нар үзэглэж баталгаажууллаа. 

Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ЭМЯ-ны хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г.Эрдэмбилэг, Япон улсын ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга Хиромичи Мияашита, “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Мияамаэ Наоми, мөн тус хөтөлбөрийн мэргэжилтэн Б.Мөнхбаатар болон ХСҮТ-ийн Бодлого төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхан болон тасаг албадын төлөөлөл оролцлоо.

ХСҮТ-ийн энэхүү барилга 1982 онд ашиглалтад орсноос хойш дээврийн их засвар хийгдээгүй өдий хүрсэн бөгөөд өнгөрсөн зуны үргэлжилсэн их борооны ус ХСҮТ-ийн дээврээр нэвтэрсэн нь тус эмнэлгийн тусламж үйлчилгээнд ихээхэн саад бэрхшээл үүсгэсэн билээ. Гэвч энэ асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой боллоо. 

Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрөөр ХСҮТ-ийн барилгын Б, В, Г блокийн дээврийн нийт 1860 мкв талбайд засвар хийгдэх юм. Харин үлдсэн 4258,6мкв талбайн засварыг Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх бөгөөд ХСҮТ бороо, ус гоожих гэдэг асуудалгүй болно гэж эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэллээ. 


Үндэсний хэмжээнд хавдрын нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг манай эмнэлгийн үйл ажиллагааны хэвийн байдлыг хангахад Японы Засгийн газар, Японы ард түмнээс өгч буй энэхүү тусламж үнэтэй хувь нэмэр оруулах болно. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан