Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёл, урлагийн салбарынхантай уулзлаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клеческийг хүлээн авч уулзав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Америкийн нэгдсэн улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческийг хүлээн авч уулзав. Талууд хоёр улсын хотуудын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх талаар санал солилцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан  “Улаанбаатар хотын хөгжил дэвшил болоод тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд  мэргэшсэн боловсон хүчин, хүний нөөцийн хувьд дутагдалтай байгаа. Энэ тал дээр болон бусад асуудлын хүрээнд Элчин сайдын яамтай хамтран ажиллахад таатай байх болно” гэдгийг онцлон хэллээ.

Элчин сайдын зүгээс ардчилал, хүний эрхийг эрхэмлэн дээдэлдэг Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлэн хөгжүүлэхэд анхаарч, Улаанбаатар хоттой ах дүүгийн харилцаат Денвер, Оакланд хотуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжиж ажиллахаа илэрхийлэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан