Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёл, урлагийн салбарынхантай уулзлаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ
 “Цахим бодлогын зөвлөл”-ийг НИТХ-ын Төлөөлөгч М.Халиунбат ахална

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, нийслэлийн төр захиргааны байгууллагаас “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй, түргэн шуурхай, ил тод, нээлттэй хүргэх, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, төрийн байгууллагын шийдвэр гарах түвшний үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэн саналыг авч, төрийн үйлчилгээг удирдах, хянах, үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангаж иргэдийн санал хүсэлтийг сонсож шийдвэрлэхийг зорин ажиллаж байгаа билээ.

Нийслэлийн төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангаж, цахим үйлчилгээг хөгжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн ажиллах үүрэг бүхий “Цахим бодлогын зөвлөл”-ийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн 26-р тогтоолоор байгуулсан.

Уг ажлын хэсэг нь нийслэлийн төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, үйлчилгээний шат дамжлагыг багасгаж, шуурхай ил тод болгох, бий болгох,  нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын цахим мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангаж технологи дээр суурилсан хотын цахим засаглалыг нэгдсэн бодлого, зохицуулалт, хэрэгжилтээр хангаж ажиллах юм.

“Цахим бодлогын зөвлөл”-ийг НИТХ-ын Төлөөлөгч М.Халиунбат ахлах бөгөөд бүрэлдэхүүнд нь төр, хувийн хэвшлийн төлөөлөл орж байгаа аж гэж нийслэлийн Мэдээллийн Технологийн газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан