Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зайсангийн KFC-гийн салбараас 8,5 сая төгрөгийн хууль бус орлогыг нь хураан авчээ

Хан-Уул дүүргийн 11 хороонд байрлах Зайсангийн KFC-д гарсан хоолны хордлогын эцсийн дүн, мөн бусад салбарт хийсэн шалгалтын дүн гарчээ. Нийслэлийн хэмжээнд KFC-гийн 12 сүлжээ газар үйл ажиллагаа явуулдаг. НМХГ-аас хийсэн шалгалтын явцад хэд хэдэн зөрчил илрүүлсэн байна. Гарсан зөрчил бүр дээр арга хэмжээ авч ажилласан гэв.

Тухайлбал, зарим салбарт ашиглаж байсан ундааны концентрацын хугацаа нь дууссан байжээ. Нийт 12 салбарын 410 хүн урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагдах ёстойгоос 9 нь хамрагдаагүй байсан аж. Нийтдээ 64 зөрчил илрүүлсэн бөгөөд 4 салбар дээр зөрчлийн хэрэг нээж, зөрчлийг шийдвэрлэх ажиллагаа явуулж, дөрвөн сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.Түүнчлэн долоон салбарт улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч зөрчлийг нь арилгуулах арга хэмжээ авч ажиллажээ.

Харин Зайсангийн салбарыг прокурорын зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоож, Зөрчлийн тухай хуулийн дагуу 14 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулснаас гадна 8,5 сая төгрөгийн хууль бус орлогыг нь хураасан байна.

Мөн тус салбараар үйлчлүүлээд эрүүл мэндээрээ хохирсон хүмүүст бодит хохиролыг нь барагдуулахаар 49 сая 407 мянган төгрөгийг нөхөн төлбөр болгож, барагдуулах арга хэмжээг авч ажилласан байна.

Түүнчлэн сэжиг бүхий 30 гаруй кг амталсан болон амтлаагүй тахианы махыг нь устгуулжээ. Мөн ажилчдыг нь эрүүл мэндийн давтан үзлэгт хамруулахад ямар нэгэн нян тээгч, өвчтэй хүн илрээгүй аж.

Тус салбарын усан хангамжийг нийлүүлдэг Си Си Эс MGL” компанийн үйл ажиллагааг шалгахад зөвшөөрөлгүйгээр гүний худаг ашиглаж, үйлдвэр үйлчилгээнд ашиглаж ус түгээж байсан зөрчлийг илрүүлжээ. Дээрх болсон хэрэг дээр үндэслэж тус компанийг 5 сая төгрөгийн торгох шийтгэл, 15 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ. Мөн тухайн гүний худгийн үйл ажиллагааг түр зогсоосон байна.

Дээрх хордлого гарах болсон шалтгааны дүн энэ сарын 14-ний өдөр эцэслэгдэж гарсан байна. НМХЕГ болон ХӨСҮТ-ийн хамтарсан дүгнэлтээр шигель буюу хоол хүнсээр дамжих халдварт өвчин болох нь тогтоогдсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан