Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёл, урлагийн салбарынхантай уулзлаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ
Нүдний торлог шилэнцрийн мэс заслыг эх орондоо амжилттай хийж байна

Нүдний өвчний эмчилгээ оншилгоог сайжруулах зорилгоор өнгөрсөн оны аравдугаар сард УНТЭ-ийн Нүд судлалын тасагт торлог шилэнцрийн 2 машин, мэс заслын микроскопи, хөлдөөх аппарат, дагалдах эм, эмнэлгийн хэрэгсэл, мэс заслын зохиомол орчны багаж хэрэгсэл зэрэг 1,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий багаж тоног төхөөрөмжийг гардуулж өгсөн билээ. Энэхүү чухал ач холбогдолтой хөрөнгө оруулалтын үр дүнд ард иргэдэд нүдний тусламж үйлчилгээг цаг алдалгүй, чанартай үзүүлснээс гадна 200 гаруй хүнд нүдний мэс засал амжилттай хийсэн байна.

Түүгээр ч зогсохгүй Улсын нэгдүгээр төв эмнэлэг Торлог шилэнцрийн өвчний цогц оношилгоо эмчилгээг өдөр бүр хийж, хэвшүүлж чаджээ. Ингэснээр нүдний салбарт нэлээдгүй ахиц гарч, гадаадад болон хувийн эмнэлэгт хийгддэг байсан өндөр төлбөртэй хагалгааг эрүүл мэндийн даатгалаар улсын эмнэлэгт хийлгэх боломжтой болсон байна.

Цаашид нүдний торлог шилэнцрийн мэс засал, цээжний хөндийн мэс засал, чих хамар хоолой, толгой хүзүүний мэс заслын чиглэлээр эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах, резиденсийн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, Канад Улсад дагнасан нарийн мэргэжлээр эмч сургаж бэлтгэх, хөдөө орон нутгийн ард иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийх, тоног төхөөрөмжөөр хангах, шинэ технологи нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж.


 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан