Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёл, урлагийн салбарынхантай уулзлаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ
Гал түймэр унтраах багаж, хувцас хэрэгслийг хүлээлгэн өглөө

Онцгой байдлын ерөнхий газраас Австрали Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Монгол Улсын Сэлэнгэ, Хэнтий аймгуудын зарим сумдын Гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийн гал түймэр унтраах чадавхыг нэмэгдүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа билээ.

 Төсөл хэрэгжиж буй Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Ерөө, Мандал, Хүдэр сумын Гал түймэртэй тэмцэх сайн дурын бүлгүүдэд 9 нэр төрлийн гал түймэр унтраах багаж, хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслийг хүлээлгэн өглөө.

 Гал унтраах зориулалтын багаж хэрэгслийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах, Австрали улсын тусламжийн хөтөлбөр хариуцсан нэгдүгээр нарийн бичгийн дарга Шейн Маккен нар гардуулан өгсөн юм.

 “Монгол Улсын Сэлэнгэ, Хэнтий аймгуудын зарим сумдын Гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийн гал түймэр унтраах чадавхыг нэмэгдүүлэх төсөл” нь дээрх аймгуудын зарим сумдын Гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийг чадавхжуулж, ард иргэдэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулж, дадлагажуулах зорилготой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан