Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёл, урлагийн салбарынхантай уулзлаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ
Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах 24 төрлийн ажил хийх нь

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийслэл дэх орон тооны бус салбар зөвлөлийн өнөөдрийн хэлэлцүүлгээр өнгөрсөн 2018 оны хийсэн ажлын тайлан, 2019 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1021 дүгээр захирамжаар “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий орон тооны бус салбар зөвлөл”-ийг 19 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулаад байна.

Нийслэлийн хэмжээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэх, тогтвортой хөгжил, бизнес эрхлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2018 онд 4326 хяналт шалгалт, 2205 зөвлөн туслах үйлчилгээ, 1066 төлөвлөгөөт бус шалгалт, 8473 урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийжээ. Мөн өнгөрсөн онд иргэдээс 790 өргөдөл, гомдол ирүүлснээс 772 буюу 97.7 хувийг бүрэн шийвэрлэсэн байна.

Энэ онд хэрэглэгчийг соён гэгээрүүлэх, мэдлэг боловсрол олгох, хэрэглэгчдэд хүрч байгаа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний стандарт, чанар аюулгүй байдлын түвшинг дээшлүүлэх, хэрэглэгчийн эрхийг хамгаалахад олон нийт, бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг зорилтуудын хүрээнд нийт 24 төрлийн ажил хийхээр төлөвлөөд байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан