Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёл, урлагийн салбарынхантай уулзлаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ
ББСБ-тай гэх ажилтнуудын хөрөнгө орлогыг шалгаж байна

2018 оны шинэчилсэн хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлэгт цахимд суурилсан дүн шинжилгээг хийж, өндөр үнийн дүнтэй хөрөнгө, орлого бүхий албан тушаалтнуудын мэдүүлэгт хяналт шалгалтын ажлыг нарийвчлан байна. Тухайлбал, төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу зарим шүүгч, Банк бус санхүүгийн байгууллагатай гэх Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооны нэр бүхий ажилтнууд зэрэг 67 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж байна.

Өнгөрсөн сард хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үндэслэлийн дагуу

  • Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Б.Батбаярт албан тушаалын цалингийн хэмжээг 2 сарын хугацаатай 30 хувиар бууруулах
  • Нийслэлийн ерөнхий боловсролын 32 дугаар сургуулийн захирал Г.Мөнхбаярт албан тушаалын цалингийн хэмжээг 1 сарын хугацаатай 30 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулсан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан