Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёл, урлагийн салбарынхантай уулзлаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ
“Ажлын хувцас, хөдөлмөр хамгаалал – 2019” экспо болж байна

 

Хөнгөн үйлдвэрийн салбарын 85 жилийн ойн хүрээнд Монголын  Оёдлын Салбарын Мэргэжлийн Нэгдсэн Холбоо (ОСМНХ)-оос санаачлан “Ажлын хувцас, хөдөлмөр хамгаалал – 2019” экспог 03-р сарын 25-31 хүртэл Говь үйлдвэрийн замын эсрэг талд Монгол экспо төвд зохион байгуулж байна. 

Энэ жилийг Засгийн газраас “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил” болгон зарласантай холбогдон тус экспог ХХААХҮЯ дэмжин ажиллаж байна.

Экспоны үеэр загварын шоу, ажлын бэлэн хувцасны хямдралтай худалдаа, захиалгын гэрээ байгуулах боломжтой бөгөөд 20 орчим ажлын хувцас үйлдвэрлэгч, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл худалдан борлуулдаг компаниуд нэг дор цугларсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2017 онд “Оёдлын салбарын хөгжлийн өнөөгийн төвшин, гарц шийдэл” зөвлөгөөнөөс үүдэн тус салбарт үйл ажиллагаа явуулж буй олон холбоо төрийн бус байгууллагууд салбарын тулгамдсан асуудлаа тодорхойлон  нэгдмэл, байнгын үйл ажиллагаагаа эрчимжүүлэхээр 2018 онд Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоог байгуулан идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан