Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
Хотын захиргаа экоавтомашины дараагийн захиалагч болно гэв

Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр “Эх оронч худалдан авалт үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэнгийн үеэр агаарт хорт утаа гаргадаггүй цахилгаан хөдөлгүүр бүхий эко автомашинтай танилцлаа. Монгол инженерүүдийн гараар бүтсэн цахилгаан хөдөлгүүрт машин худалдаанд гараад удаагүй билээ. Эхний машиныг туршилт судалгаанд ашиглаж байгаа бөгөөд хоёр дахийг нь MNC телевиз захиалгаар хийлгэжээ.

“Энэ машин бол олон компанийн хамтын бүтээл. Машин бол явдаг байшинтай л адилхан. Захиалагч, гүйцэтгэгч, түүхий эд гэхэд блок, цемент, арматур гээд олон компани ордог. Үүнтэй л адилхан. Сибкабель, Автошил, Анартех гээд олон компани хоршиж үйлдвэрлэсэн шинэ бүтээгдэхүүн. Тэр хэрээрээ ажлын байр бий болгож, олон хүнийг цалинтай, компаниудыг ашигтай болгодог давуу талтай” гэж инженер Д.Жаргалсайхан Хотын захирагчид  танилцууллаа.

Хотын захирагч С.Амарсайхан эко машиныг унаж үзээд “Ашиглалтын зардал энгийн унаанаас 5-8 дахин бага гэдэг утгаараа Улаанбаатар хотод ашигтай тээврийн хэрэгсэл гэж бодож байна. Дээр нь агаар бохирдуулахгүй, импортын шатахуун хэрэглэдэггүй, дотоодын эрчим хүчний салбараа дэмжиж худалдан авалт хийх зэрэг ашигтай тал олон талаарх мэдээллийг өгч байна. Дараагийн захилагч нь Улаанбаатар хотын захиргаа байх болно” эко машин үйлдвэрлэгчдэд хандан хэллээ.  

Тэрбээр, Улаанбаатар хотод ийм автомашин олныг үйлдвэрлэвэл агаарын бохирдол буурах, замын түгжрэл багасах, цаашлаад ажлын байр нэмэгдүүлэх олон талын ач холбогдолтой талаар онцлов.

Уг машин 2 хүний суудалтай 2 цаг цэнэглээд 48 км/цагийн дээд хурдтайгаар 100 км замыг туулах чадвартай гэнэ. Ийм хэмжээний замыг туулсан цахилгааны зардалд ердөө л 2400 төгрөг зарцуулах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан