Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийнхан онцгой байдлынханд 5 сая төгрөг хандивлалаа

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажиллагсад, уурхайчид өөрсдийн санаачилгаар хандивын аян өрнүүлж, аяны хүрээнд цугларсан 5 сая төгрөгөө Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт гардууллаа.

Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч ахлах дэслэгч Б.Дэнзэн хамт олноо төлөөлөн энэхүү сэтгэлийн бэлгийг хүлээн авсан бөгөөд компанийн нийт ажилчдад талархсанаа илэрхийлж, үр дүнтэйзарцуулахаа хэллээ.

Аймгийн Онцгой байдлын газар нь Өмнөд бүсийн төв-Онцгой байдлын газар нэршилтэйгээр Даланзадгад сум дахь Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр анги, Цогтцэций сум дахь гал түймэр унтраах, аврах 44 дүгээр анги, Эрэн хайх аврах, улсын нөөцийн салбар гэсэн салбар нэгжүүдтэй. Эднийх аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 700 гаруй аж ахуй нэгж, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 20 гаруй уул уурхайн компаниудад мэргэжил арга зүйн заавар зөвлөгөө өгч, "Гамшгаас хамгаалах тухай”, "Галын аюулгүй байдлын тухай” хууль, тогтоомж, дүрэм, стандартын хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан