Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
Монгол хүүхдүүд:“Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хэлэлцүүлэг болов

“Тогтвортой хөгжил - 2030 хөтөлбөр”-ийг анх 2012 онд Рио Де Жанейро хотод улс орнуудын төрийн тэргүүнүүд оролцсон НҮБ-ын “Тогтвортой хөгжил” бага хурлын үеэр санаачилсан байна.  2015 онд НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар Тогтвортой хөгжлийн зорилтын 17 зорилго, 169 зорилтыг баталж, 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс “Тогтвортой хөгжлийн зорилго” албан ёсоор дэлхий нийтээр хэрэгжиж эхэлжээ.

Хөтөлбөрийн хэрэгжилтийг НҮБ-ын гишүүн улс орнууд жил болгон зохион байгуулагддаг “Улс төрийн өндөр төвшний чуулга уулзалт”-аар тайлагнадаг байна.

Манай улсын хувьд энэ оны 7 дугаар сард Нью-Иорк хотноо болох Улс төрийн өндөр төвшний чуулга уулзалтад "Үндэсний сайн дурын илтгэл"-ээ танилцуулах 51 орны жагсаалтад багтсан байна.

Өнөөдөр дээрх ажлын хүрээнд Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллага санаачлан Монгол Хүүхдүүд: "Тогтвортой Хөгжлийн Зорилго-2030" анхдугаар хэлэлцүүлгийг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран зохион байгууллаа.

Зорилго нь:

-Дэлхийн Тогтвортой Хөгжлийн Зорилго 2030-н талаар хүүхдүүдийн мэдлэгийг нэмэгдүүлэх

-Нэгдсэн Үндэсний Байгууллагын Өндөр Төвшний Улс Төрийн Чуулга Уулзалтанд Монгол хүүхдийн төлөөлөл болон явах 1 хүүхдийг сонгон шалгаруулах шалгаруулалтыг танилцуулах, шалгаруулалтын эхний үе шатыг явуулах 

-Үндэсний Сайн Дурын Илтгэлд хүүхдүүдийн санал, санаачилгыг тусгуулахад бэлтгэх

Уг хэлэлцүүлэг таван салбар хуралдаанаар (Боловсрол, Эрүүл мэнд, Хүүхдийн эрх ба Хамгаалал, Хүүхдийн оролцоо, Өрхийн эдийн засаг ба зохистой хэрэглээ) явагдах бөгөөд Нийслэлийн зургаан дүүргийн хүүхдүүдийн төлөөлөл болсон 160 гаруй хүүхэд мөн Монголын Скаутын холбооны залуучууд оролцож дуу хоолойгоо хүргэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан