Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комисс хуралдлаа

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комисс өнөөдөр хуралдаж дараах гурван асуудлыг хэлэлцлээ. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комисст ирсэн өргөдөл, хүсэлтийн шийдвэрлэлтийн байдал, Хэлмэгдэгч, түүний гэр бүлд орон сууц олгосон тухай лавлагаа олгож буй ажлын явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, тус комиссын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний төслийг танилцуулав.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсны дагуу иргэдээс ирэх өргөдөл гомдол эрс нэмэгджээ. Иймд өргөдөл гомдол, хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэн ажиллахад анхаарч ажиллах хэрэгтэй. Ингэхдээ судалгааны ажлыг нарийвчлан хийх шаардлагатай байгаа гэдгийг холбогдох албанаас танилцуулсан юм.

Энэ онд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комиссоос уламжлал болгон хийдэг ажлаас гадна улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийн арга хэмжээнд анхаарч, холбогдох газраас хөшөө дурсгалыг сэргээн засварлах, тохижилт, гэрэлтүүлэг хийх зэрэг асуудлыг шийдвэрлэх, мөн төрийн бус байгууллагуудтай хамтран олон нийтэд чиглэсэн арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах хэрэгтэй гэдгийг нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва үүрэг болголоо.

Хуралдааны нэмэлт асуудлаар Сонгинохайрхан дүүргийн XXIII хорооны нутаг дэвсгэрт байрлах Хамбын овооны орчимд хамгаалалтын бүсэд байдаг зөвшөөрөлгүй буусан 30 айлын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэв. Тухайн бүсэд айл өрх буулгах боломжгүй тул холбогдох албаны хүмүүст мэдэгдэн, Сонгинохайрхан дүүргийн удирдлага, Газрын албатай хамтарсан уулзалт зохион байгуулахыг хурлын дарга үүрэг болголоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан