Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
ЗЭРЛЭГ ГАХАЙН МАХЫГ УСТГАЖЭЭ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 01/26 тоот “Ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Нийслэлийн ногоон бүс, алслагдсан дүүрэг, хороодын нутаг дэвсгэрт хууль бус мод бэлтгэл, ан агнуурын чиглэлээр хяналт шалгалт хийгдэж байна. 

Хяналт шалгалтын хүрээнд Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3-р хэлтсээс харъяаллын дагуу шилжүүлэн ирүүлсэн иргэн П.Ууганбаярт холбогдох Амьтны тухай хууль тогтоомж зөрчиж, гарал үүслийн тодорхойлолтгүйгээр 3 толгой зэрлэг гахайн мах худалдан авсан гэх зөрчилд холбогдох 2 ширхэг зэрлэг гахайн бүтэн мах, илүү 1 ширхэг гахайн элгийг цагдаагийн байгууллагаас хүлээн авч, холбогдогчийг байлцуулан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Цагаан давааны хогийн цэг”-т устгаж ажиллалаа.

Зөрчил гаргасан иргэнд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь заалтаар 1902000146 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөлчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байна. 

Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсгээр 300.0 мянган төгрөгийн торгууль, зэрлэг гахайн экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлж нөхөн төлбөр оногдуулах хуулийн заалттай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан