Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
С.Амарсайхан: Зургаан сард Мөсөн ордон, усан бассейн, задгай танхим бүрэн ашиглалтад орно

Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, “Азийн хүүхдүүд 2020” олон улсын наадмын захиргааны дарга Д.Жаргалсайхан, Монголын усан спорт сонирхогчдын холбооны ерөнхийлөгч П.Батсайхан нар гурван талын хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан билээ.

Тус санамж бичигт Улаанбаатар хотноо 2020 оны наймдугаар сарын 14-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Азийн хүүхдүүд” Олон улсын спортын VII их наадам, 2023 онд болох Зүүн Азийн залуучуудын спортын наадмын бэлтгэл ажлыг хангах хүрээнд усан спортын бассейныг барих, ашиглах үйл ажиллагааг төр, хувийн хэвшлийн түншлэлээр зохион байгуулахаар тусгажээ.

Энэ үеэр Хотын захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хотод хүүхэд багачуудын бие бялдарыг хөгжүүлэх, залуучуудын ирээдүйн спортын авьяас чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой бүтээн байгуулалтыг бий болгохоор ажил эхлэх гэж байна. Олон улсын шаардлага хангасан, орчин нөхцөлийг бүрдүүлсэн энэ спортын төв ашиглалтад орсоноор залууст цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнддээ анхаарах боломж бүрдэнэ. Энэ дөрөвдүгээр сарын 14-нөөс бүтээн байгуулалтын шав нь тавигдаад ажил нь эхэлнэ. Ирэх оны зургаан сар гэхэд Мөсөн ордон, усан бассейн, задгай танхим гээд бүрэн ашиглалтад орно” гэв.

Монголын усан спорт сонирхогчдын холбооны ерөнхийлөгч П.Батсайхан“Манай усан спортын тамирчдын амжилт жилээс жилд улам ахиж байна. Олон тив дэлхийн тэмцээнүүдэд оролцож байна. Сүүлд Улаанбаатар хотод олон усан сангууд баригдаж байгаа хэдий ч яг олон улсын тэмцээн явуулах боломжтой усан бассейн байхгүй байна. Энэ бүтээн байгуулалтын ажилд Улаанбаатар хотын захиргаа хамтран ажиллаж байгаад талархаж байна” гэлээ.

50 метр, 25 метрийн хоёр усан сантай, олон улсын стандартад нийцсэн усан спортын төв болно.

1 Сэтгэгдэл
Hotiin zah ruu l bariarai daa
Хамгийн их уншсан