Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
Түймрийг бүрэн унтраалаа

Хэнтий аймгийн Батширээт сумын Барх багийн “Цэгээний тал” гэдэг газарт /сумын төвөөс баруун урд зүгт 7 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 180 км-т/ 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гарсан хээрийн түймрийн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 71 иргэн, нийт 83 хүн, 21 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж түймрийг 04 дүгээр сарын 04-ний өдрийн 00:03 цагт цурманд оруулан 04 дүгээр сарын 06-ны өдөр бүрэн унтрааж, тус багийн байгаль хамгаалагчид хүлээлгэж өгсөн. /Түймэрт нийт 12 га орчим бэлчээрийн талбай шатсан/.

Мөн Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Ульхан” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 80 км-т/ Монгол Улсын хилийн 836-837 дугаар тэмдэгтийн чиглэлээр 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 16:35 цагт ОХУ-аас хээрийн түймэр хил даван орж ирсэн тухай дуудлагаар аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0275 дугаар анги, сумын ЗДТГ-ын нийт 24 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 04 дүгээр сарын 05-ны өдрийн 09:15 цагт бүрэн унтраагаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан