Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
Үндэсний чуулган зохион байгуулна гэв


УИХ-ын энэ хаврын чуулганаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхтэй холбогдуулан “Хөдөлмөрлөх эрхийн өнөөгийн төлөв байдал-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл-Зохистой хөдөлмөр” сэдвээр Үндэсний чуулганыг 2019 оны 04 дүгээр сарын 09-10-ны өдрүүдэд хийх болсноо сэтгүүлчдэд өнөөдөр дуулгалаа. 

МҮЭ-ийн холбооны ЕНБД Г.Адъяа хэлэхдээ “МҮЭ-ийн холбоо ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн хамтын ажиллагааны хүрээнд МХЕГ, Хүний эрхийн Үндэсний комисстой хамтран “Хөдөлмөрлөх эрх” сэдэвт бүсийн сургалтыг 2014 оноос эхлэн бүх аймаг, нийслэлийг хамруулан зохион байгуулсан. Эндээс гарсан санал дүгнэлтийг нэгтгэн, үндэсний чуулган зохион байгуулж байна.

Нийгмийн түншлэгч талууд болон хүний эрхийн ажилтнууд, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нар өнөөгийн төлөв байдалд дүн шинжилгээ хийж, тулгамдаж буй асуудлуудаа тодорхойлж удахгүй хэлэлцэх Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгуулахад чиглэнэ. 
Үндэсний чуулганд МҮЭХ, МАОЭНХ, ХНХЯ, УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, ХБНГУ-ын Фридрих Эбертийн сан, Хүний эрхийн Үндэсний комисс болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төв, орон нутаг дахь хүний эрхийн ажилтан, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид, хуульчид, өмгөөлөгчид зэрэг 140 гаруй хүн оролцоно.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга, талуудын байр суурь, Хүний эрх, хөдөлмөрлөх эрхийн өнөөгийн төлөв байдал, тулгамдсан асуудал, хөдөлмөрийн хяналтыг боловсронгуй болгох зэрэг асуудлаар үндсэн илтгэлүүдийг холбогдох яамд, байгууллагуудын удирдлагууд тавих ба “Нийгмийн түншлэл, хамтын гэрээ, хэлэлцээр, ҮЭ-ийн оролцоо”, “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, хөдөлмөрийн гэрээ”, “Цалин хөлс, ажил амралтын цаг, ХАБЭА-н асуудал”, “Хөдөлмөрийн удирдлага, зохион байгуулалт, хяналтын асуудал”, “Хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлага, маргаан зохицуулалтын асуудал” зэрэг таван сэдвээр салбар хуралдаан зохион байгуулна.

МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөдөлмөрийн харилцааны чиглэлээр өөрсдийн саналаа тусгуулсан байгаа. Хөдөлмөрийн хүнд ээлтэй, хууль батлуулахын тулд эдгээр арга хэмжээг авч байна” гэлээ.

Тэрээр ХНХЯ, МҮЭ-ийн холбоо бусад байгууллагуудтай хамтран жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулдаг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2019” арга хэмжээний сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан