Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
Их цэвэрлэгээнд идэвхтэй оролцоцгооё

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гудамж, гуу жалганд ил задгай хог хаягдал ихээр үүсэж байгаатай холбогдуулан хог хаягдлын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой ‘’Их цэвэрлэгээний 90 минут’’ арга хэмжээ маргааш зохион байгуулагдах гэж байна. Тодруулбал, Иргэдийн эрүүл  аюулгүй цэвэр орчинд амьдрах эрхийг хамгаалахад аж ахуй нэгж байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан хуваарийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн аж ахуй нэгжүүд орчны 50 метр газар, нийтийн эзэмшлийн зам талбай, өөрийн хашаан доторх хог хаягдал, хатсан хөл газрын ургамал болон байгууллагын хаяг, хаягийн байгууламжийг цэвэрлэх юм. Мөн томоохон зах худалдааны төв болон Хороод их цэвэрлэгээний дараа ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж ажиллана. Цэвэрлэгээний явцад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчид бүрэн хяналт тавих бөгөөд хангалтгүй оролцсон аж ахуй нэгжүүдийг зохих хууль журмын хүрээнд хариуцлага тооцох аж.

Иймд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгжүүд Их цэвэрлэгээний 90 минутад идэвхтэй оролцож, амьдрах орчин нөхцөлөө эрүүл, таатай болгоцгооё.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан