Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГАД ТАВИГДАХ ШААРДЛАГЫГ ЗӨРЧЖЭЭ

Баянзүрх дүүргийн “Дондогмаа” цэцэрлэгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхэд тус цэцэрлэгийн барилга цэцэрлэгийн зориулалтын бус, мэргэжлийн багшлах боловсон хүчин хангалтгүй, цэцэрлэгийн эзэмшил газарт шаардлага хангасан гадна тоглоомын болон биеийн тамир, туршилтын талбайгүй, сургалтын хэрэглэгдэхүүн, техник хэрэгсэл, ном бичгийн хэрэгсэл, хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон тоглоом хангалтгүй байжээ. Энэ нь Боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчин Ерөнхий шаардлага MNS 6558:2015 стандарт, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайдын 2019 оны А/118 дугаар тушаалаар батлагдсан “Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрэм”-ийг зөрчсөн нөхцөл тогтоогдсон тул зөрчлийн хэрэг нээн ажиллаж Зөрчлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн шийтгэлийн арга хэмжээ авч, зөрчлийн үр дагаврыг арилгах тухай эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлж, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна. Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан