Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

 “Монголын төмөр зам” ТӨХК нь “Солонгосын төмөр замын сүлжээний удирдах газар”-тай “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт өчигдөр  гарын үсэг зурлаа.

Уулзалтын үеэр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл хэлсэн үгэндээ “Энэ өдөр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсанаар бидний олон жилийн хамтын ажиллагааны эхлэл тавигдлаа. Мөн “Солонгосын төмөр замын сүлжээний удирдах газар”-ын Гүйцэтгэх захирал Ким Санггиуны 10-аад жилийн тэртээ эхлүүлсэн ажил үргэлжилж буйд баяртай байна. Ингээд бид Шинэ төмөр зам төсөл дээр зөвлөх үйлчилгээ үзүүлж, Монгол Улсад техникийн хамтын ажиллагаа эхлүүлж, төмөр замын салбарт мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, харилцан туслах зэрэг асуудлыг тусгасан санамж бичиг байгууллаа. Өнөөдөр МУ-ын ЗТХ-ийн сайдтай уулзах уулзалтаар маш яаралтай хамтарсан ажлын хэсэг байгуулъя гэж тохирсон. Ажлаа яаралтай эхлүүлж, үр дүнгээ үзэх хэрэгтэй” гэв.

Мөн “Солонгосын төмөр замын сүлжээний удирдах газар”-ын Гүйцэтгэх захирал Ким Санггиун: “Бид 10 жилийн өмнө энэ ажлыг эхлүүлж байсан. Өдийг хүртэлх хугацаанд бодитой ажил хэрэгжүүлсэнгүй. Өнөөдөр бидний зурсан санамж бичиг дээр үндэслээд “Монголын төмөр зам” компанитай буюу Монгол Улстай хамтран ажиллах зорилго маань биеллээ олж, энэ цаг мөчөөс бодитойгоор хэрэгжинэ гэдэгт миний бие итгэлтэй байна. Монгол Солонгос улсын хөгжлийн төлөө бид хичээн ажиллах болно” хэмээн онцолсон юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан