Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
Хаягдал аккумлятор дахин боловсруулах үйлдвэрүүдэд шалгалт хийж байна

МХЕГ-аас энэ оны хяналт шалгалтын төлөвлөгөө, Засгийн газраас өгсөн үүргийн дагуу Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Заламт гол”, “Хос даль”, “Болор Аграмба” компаниудад хяналт шалгалт хийж байна. Эдгээр компаниуд нь аюултай хог хаягдал болох автомашины аккумуляторыг дахин боловсруулж, хар тугалгыг ялган экспортонд гаргадаг. “Хос даль”, “Болор аграмба” компаниудын үйл ажиллагааг 2018 онд мэргэжлийн хяналтын байгууллагаас зогсоосон бол “Заламт гол” компанийн үйл ажиллагааг 2013, 2015 онд түр зогсоож байжээ. 2018 онд “Хос даль” компани нь БОНБҮ-гүй, холбогдох зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсныг НМХГ-аас зогсоож, хүхрийн хүчил хадгалсан тул цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

2017 онд Хог хаягдлын тухай хууль шинэчлэгдэн, холбогдох журам 2018 оны тавдугаар сард батлагдаж, 2019 оны нэгдүгээр сараас эдгээр компаниуд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдсэн. “Заламт гол” компани тусгай зөвшөөрөл аваагүй байсан тул зөрчил арилгах хүртэл хугацаанд үйл ажиллагааг улсын байцаагчын актаар зогсоож, лацдав. Тус компанийн захирал Ц.Ууганбаярын хэлснээр үйл ажиллагаа явуулах хугацаандаа хаягдал аккумлятороос 600 тонн хүхрийн хүчлийн шингэнийг “Эрдмин компанид нийлүүлж, 4200 тн хар тугалга экспортолжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан