Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
Холбоо, зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтнүүд ур чадвараа дээшлүүллээ

Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги, байгууллагуудын холбоо, зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтнүүдийн сургалтыг энэ сарын 29-30-ны өдрүүдэд Давтан сургалт сэргээн заслын төвд зохион байгууллаа. Сургалтад хамрагдсан алба хаагчдад  гамшгийн үеийн холбоо зохион байгуулалт, холбоо, мэдээллийн техник хэрэгслийг мэргэжлийн түвшинд ашиглах, гамшгийн мэдээллийн орон зайн системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх чиглэлээр онолын мэдлэгийг олгосон юм.

Мөн үүрэн холбооны сүлжээ үүсгэгч төхөөрөмж болон богино, хэт богино долгионы радио станц, байршил тогтоогч ашиглах дадлагыг хийж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүллээ.

 “Мерси Кор” ОУБ-ын  “Гамшгийн эрсдэлийг бууруулах хөтөлбөрийн баг”-тай хамтран зохион байгуулсан тус сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын холбоо, зарлан мэдээлэл хариуцсан 40 гаруй алба хаагч хамрагдсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан